З.БАТЦЭЦЭГ

1985 онд Олон Улсын Одон Орны Холбоо манай дэлхий галактикийн төвийн хар нүхээс 27,7 мянган гэрлийн жилийн зайд оршдог гэж зарлажээ.  Галактикийн төвийг нум А гэж нэрлэж. Энэ нь сүүн замын төвд орших авсаархан радио эх үүсвэр юм. Гэвч Японы радио одон орон судлалын Vera төслөөр шинэ дүгнэлт гарчээ.

Тухайлбал, Японы үндэсний одон орон ажиглалтын төв Сүүн Замын шинэ картыг бүтээжээ. Энэ картаар дэлхий хар нүхний төвөөс 2000 гэрлийн жилээр ойрхон байгааг харуулж байна. Манай дэлхий түүнээс 25,8 мянган гэрлийн жилийн зайд байна гэсэн үг юм. Мөн эрдэмтэд бас нэгэн зөрчлийг олжээ. Дэлхий хар нүхийг урьд нь үзэж байснаас илүү хурдтай тойрдог байна. Дэлхийн хурд 227 км/ц юм байна. Урьд нь 220 км/ц гэж үздэг байсан тухай Slash Gear мэдээлжээ.

Энэ нь дэлхий хар нүх рүү хурдтай явж байна гэсэн үг биш гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Шинэ мэдээллээр ч гэсэн энэ бол төсөөлхөд ч хол зай юм. Судлаачдын үзэж байгаагаар энэ тоо нь Сүүн Зам галактикийн нарийн загварыг гаргахад тустай гэлээ.

Эх сурвалж: www.profile.ru