Б.ДОЛЖИНЖАВ
ОХУ-ын нийслэл Москва хотод ням гаригт 74 хүн COVID-19-ийн улмаас амиа алдаж, нийт 8902 хүн энэ халдвараар нас барлаа гэж хотын коронавирусын эсрэг төв мэдээллээ. Ийн ОХУ-д 2.2 сая хүн халдвар авч, 39527 хүн нас бараад байна. Иймд халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ байж, эмч дуудаж үзүүлэхийг анхаарууллаа.
Харин АНУ-д 13.7 сая хүн халдварлаж, 273 мянган нас барсан үзүүлэлтээр тэргүүлж байна. Энэтхэг-9.4 сая, Бразил-6.3 сая хүн халдвар авснаар АНУ-ын дараа жагсаж байна.
Эх сурвалж:Tass