З.БАТЦЭЦЭГ
Олон хүн хоолны дэглэм барихад тэвчээр хэрэгтэй гэж боддог. Үнэн хэрэгтээ жин хасах нь асар олон зүйлээс шалтгаалдаг. Нас, бодисын солилцооны хурд, ген гэх мэт. Үр дүнтэй жин хасна гэдэг нь хүн болгонд өөр. Зарим нэг нь чихэрлэг хүнснээс татгалзахад хангалттай. Зарим нь 16 цагийн мацаг барих их тохирдог. Зарим нь уургийн дэглэм барихад үр дүнтэй. Стэндордын Анагаахын Их Сургуулийн эрдэмтэд судалгаа хийн ямар ч хоолны дэглэмийг үр дүнтэй болгох гурван аргыг олжээ. Энэхүү судалгаанд 18-50 насны 609 хүн адил тооны эрэгтэй эмэгтэй хүн оролцжээ. Судалгааны зорилго нь биологийн хүчин зүйлд хоолны дэглэм яаж нөлөөлдөгийг судлах байжээ. Оролцогчдын хагас нт кетогены дэглэм буюу нүүрс ус багатай, өөх тос ихтэй, бага хэмжээний уурагтай хүнс хэрэглэсэн. Нөгөө тал нь нүүрс ус өөх тос багатай, дийлэнхдээ уураг идсэн байна. Ссудалгааны үр дүнгээр ямар ч дэглэмд амжилттай нөлөөлөхг гурван дүрмийг гаргажээ.
Шим тэжээлтэй хүнс сонгох
Тэнцвэртэй хоол хүнс сонгож дэглэмийг “хуурч” болно. Байгалийн гаралтай, чанартай хүнс түлхүү хэрэглэх. Үүнд загас, ногоо, чихэрлэг бус жимс, ургамлын тос. Жишээ нь кето дэглэмийн үед бяслаг идсэнээс авакадо идвэл илүү витамин авах болно.
Цагаан гурилан бүтээгдэхүүнээс татгалзах
Цагаан гурилан хүнс таныг хүссэн жиндээ хүрэхэд чинь дандаа саад болох болно. Бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, самарны гурил хэрэглэж сурах нь чухал юм байна.
Хоолны дэглэмийн үндсэн суурь бол- ногоо
Ногоо илчлэг багатай, витамин эрдэс бодис ихтэй. Ногоо их идсэнээр удаан цадсан мэдрэмж илүү төрдөг.
Эх сурвалж: www.elle.ru