Б.ДОЛЖИНЖАВ

 

Японд 401 хүн COVID-19 халдвар авч мягмар гаригаас 215-аар өссөн гэж тус улсын Засгийн газар өнөөдөр мэдээллээ. Энэ нь энэ сарын 22-нд 1456 хүнд хийсэн шинжилгээний дүн юм. Ингэснээр Токиод халдвар авсан хүний тоо 38 мянгыг давлаа.Насны ангиллаар авч үзвэл хамгийн их буюу 101 нь 20-оос дээш насныхан, 73 нь 30-аас дээш насныхан байна.Өнөөдрийн байдлаар Японд 133 мянган хүн халдвар авч, 1989 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж:Japan Today