Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр 75 хүн COVID-19-ийн халдвараар нас барж, тус хотын коронавирусын улмаас амиа алдсан хүний тоо 8530 болжээ. Тиймээс амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл гэртээ байж, дур мэдэн эмчилгээ хийхгүйгээр эмч дуудаж үзүүлэхийг анхааруулав. Өнөөдрийн байдлаар ОХУ-д 2.1 сая хүн халдварлаж, 37 мянган хүн нас барснаар дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байна.

Эх сурвалж:Tass