Х.ОЮУНБОЛД

 

Хүний санаанд оромгүй дээд амжилтуудыг бүртгэж тэмдэглэн үлдээдэг Гиннесийн номын дэлхийн өдрийг 2004 оны арваннэгдүгээр сарын 18-наас тэмдэглэдэг болсон байна. Тиймээс энэ жилийн хамгийн сонирхолтой амжилтуудын талаар Mundo sputnik.com цахим хуудаст бичжээ. Харин COVID-19-ийн улмаас олон амжилт бүртгэгдсэн байна. Энэ өдөр бүртгэгдсэн дээд амжилтуудын талаар сонирхуулъя.

Энэ жилийн хамгийн солиотой амжилтуудын нэгд Японы инээдмийн жүжигчин Мс Черри хочтой Черри Ёшитаке Гиннесийн номын өдрөөр таван амжилт тогтоожээ. Тэрээр нэг минутад олон хушган дээр сууж хагалсан, олон нойтон цамц өмссөн, COVID-19-өөс хамгаалах 10 амны хаалтыг богино хугацаанд зүүх, нэг минутад савхаар түүн рүү шидсэн зефирийг барьж авч саванд хийх,  эвлүүлдэг модон тоглоомын таван модыг төрсөн өдөрт хэрэглэдэг бүрээгээр хурдан унагаасан таван амжилтыг тогтоож бүртгүүлсэн байна.

Харин энэ өдөр ОХУ-ын иргэн Андрей Маслов 100 метрт хурдан гүйж, 20, 91 секундэд рубикийн шоо эвлүүлсэн хүн болжээ. Мөн Гиннессийн номонд хөгжилтэй зугаатай зүйлс дээд амжилт тогтоож бүртгэгддэг билээ. Италийн иргэн Рокко Меркурио нэг гарынхаа алганд биллиардын 16 бөмбөг багтаасан аж. Түүнээс гадна Саудын Арабын Дубай хотод Энэтхэгийн иргэн Рамкумар Сарангапани дэлхийн хамгийн жижиг хөзрийг хийсэн байна. Энэ хөзөр нь 7х5х 4.86 мм-ийн хэмжээтэй аж

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.24 МЯГМАР № 225 (6450)