Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын дотоодод тархсан халдвар хүрээгээ хурдацтай тэлж, хөдөө орон нутагт хэд хэдэн голомт үүсээд байна. Үүнтэй холбогдуулан халдварын ид дэгдэлтийн үед Хятад улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран хүргэж байна. Хятад улс халдварыг хэдийнэ хумьж, хэвийн амьдралдаа шилжээд байгаа билээ.
14 хоногт нэг удаа гадагш гарч хоол хүнсний зүйлээ цуглуулна.
Гадагш гарахдаа малгай өмсөж, маск зүүж, бээлий өмсөнө.
Гэрээсээ гарахдаа албаны хүнд биеийн халуунаа шалгуулж, заавал бичүүлнэ.
Дэлгүүрт ирээд хүмүүс хоорондоо нэг метрийн зайтай дугаарлан зогсоно. Биеийн халууны шалгуулсны дараа дэлгүүрт орж, хэрэгтэй зүйлээ худалдан авна.
Хүнсээ авсан бол буцаад шууд гэр лүүгээ явна. Биеийн халуунаа дахин шалгуулж гэртээ орно.
Гэртээ орж ирээд маск, бээлийгээ аваад шууд хогийн саванд хаяна. Дараа нь гадуур хувцасаа тайлаад санитолоо цацаад тусдаа торонд хийж тавина. Мөн гутлаа, гутлын улаа ариутгана. Гараа ариутгаж, угаана.
Өдөр бүр гэрээ цэвэрлэж, ариутгалын бодисоор шалаа арчина.
Өдөр болгон биеийн халуун,биеийн байдлаа холбогдох хүмүүст илтгэнэ.
Мөн тэд бүгд шаардлагагүй үедээ гэрээсээ гараагүй. Тиймээс вирусыг хяналтдаа авч чадсан. Монголчууд ч мөн эдгээрийг хэрэгжүүлж чадна. Өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө гэртээ байя.
Эх сурвалж:www.polit.mn