Х.ОЮУНБОЛД
Элон Маск түүний цахилгаан автомашин үйлдвэрлэдэг “Тесла” компани АНУ-ын S&P 500 хэмээх нэр хүндтэй том 500 корпорацийн жагсаалтад орсноор дэлхийн гурав дахь баян болох аж. “Блүүмбер”-гийн тооцоолсноор түүний өв хөрөнгө мягмар гаригийн арилжаа дуусах үеэр “Тесла” компанийн хувьцааны үнэ 15 хувиар нэмэгдэнэ гэж зарласнаар 110 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдсэн байна. Түүний хөрөнгө нийтдээ энэ жил 82 тэрбум ам.доллараар нэмэгдсэнээр дэлхийн хамгийн баян 500 хүний тоонд энэ ашгаараа багтаж байгаа аж. Тодруулбал, автомашин үйлдвэрлэгч түүний хувьцаа энэ жилийн байдлаар 335 хувь болж өссөн байна. Ингэснээр 400 сая гаруй ам.долларын зах зээлийн үнэлгээтэй “Тесла” компани ирэх сарын 21-нд хамгийн үнэтэй 10 компанийн жагсаалтын нэгт орох юм. Тиймээс Элон Маск “Блүүмбер”-гийн гаргасан тэрбумтнуудын жагсаалтын дагуу 104 тэрбум ам.долларын хөрөнгөттэй “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Майкл Цукербергээс илүү хөрөнгөтэй болж байгаа аж. Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг “Амазон” компанийн захирал Жефф Безос, хөрөнгө оруулагч Уоррен Баффетт нар тэргүүлдэг байна.
Эх сурвалж:www.polit.mn