Х.ОЮУНБОЛД
Хонгконгийн цагдаагийнхан өнгөрсөн тавдугаар, зургадугаар сард хууль тогтоох байгууллагад болсон хоёр хурлыг үймүүлэхийг зорьсон парламентын гишүүн байсан гурван хүнийг баривчилсан гэж энэ арлын “RTHK” телевиз, радиогоор мэдээлжээ. Мөн сөрөг хүчний хуучин гишүүд үндэсний сүлд дууллын хуулийн талаар хэлэлцсан хуралд саад болохыг оролдсон байна. Түүнээс гадна парламентын гишүүн Тед Хуй зөвлөлийн ерөнхийлөгч Эндрю Люнгийн өмнө ялзарсан ургамал шидсэний дараа өнгөрсөн тавдугаар сарын 28-нд хууль тогтоох байгууллагын хурлыг цуцалжээ. Мөн зургадугаар сарын 4-нд сүлд дууллын талаар хэлэлцэж байсан хурлыг сөрөг хүчний Эдди Чу, Рэй Чан нар танхимд органик бордоо цацсаны улмаас хойшлуулсан байна. Гэвч хууль тогтоох байгууллага хурлыг дахин эхлүүлснээр маргаан дагуулсан хуулийг баталжээ. Харин Эдрин Чу, Рэй Чан нар өнгөрсөн есдүгээр сард парламентын сонгууль хийх хугацааг хойшлуулах, одоогийн чуулганыг дахин сонгох шийдвэрийг эсэргүүцэж албан тушаалаа орхиж байсан аж. Хонгконгийн эрх баригчид тэднийг БНХАУ-ын эрх баригчид, БНХАУ-ын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөөгүй.Үндэсний аюулгүй байдалд аюул учруулна гэж үзэж байгаа, Хонгконгийн Засгийн газарт энэ арлын тусгаар тогтнолыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ямар нэгэн парламентын гишүүнийг хөөх шийдвэрийг баталсны дараа гишүүн байх эрхийг хасах шийдвэрийг гаргасан байна.
Эх сурвалж: www.polit.mn