Х.ОЮУНБОЛД
Уулын Нагорно Карабах бүс нутагт гал зогсоосныг ажиглах зорилгоор ОХУ-ын энхтайвныг сахиулах цэргүүдтэй 20 онгоц Арменийн нийслэлд очсон байна. Мөн үүнээс өмнө 15 бригад цэргийг зөөсөн Il-76 18 онгоц, AN-124 хоёр онгоц Эреваны нисэх онгоцны буудалд газардсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Цэргүүд энэ сарын 10-наас Армен болон Азербайжаны зэвсэгт хүчнийг тусгаарласан гал зогсоосон зааг дээр байрласан цэргийн ангиудтай нийлэх аж. Хоёр орон ОХУ-ын зуучилснаар энэ сарын 10-наас өнгөрсөн есдүгээр сарын 27-нд эхэлсэн байлдааны ажиллагааг зогсоохоор тохиролцсон байна. Энэ гэрээнд зааснаар тус бүс нутагт энхтайван тогтоох ажиллагаанд оролцох 1960 орос цэргийг байршуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: www.polit.mn