Х.ОЮУНБОЛД

 Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрт Ази-Номхон далайн бүсийн орны 15 гишүүн орон гарын үсэг зурснаар дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны байгууллага бий болсон байна.  Гэрээнд гарын үсэг зурсан орны тоонд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн  хамтын ажиллагааны нийгэмлэгийн гишүүн БНХАУ,Япон, Өмнөд Солонгос, Австрали,Шинэ Зеланд орсон аж.Энэ худалдааны гэрээг байгуулснаар Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн  хамтын ажиллагааны нийгэмлэгийн эдийн засгийн нийгэмлэгийг байгуулах ажиллагааг хурдасгана. Мөн бүс нутгийн байгууллага  хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчирхэг түнш болох боломжтой болно гэж Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фук цахимаар хийсэн гарын үсэг зурах ажиллагааны үеэр мэдэгджээ. Энэ байгууллага болон 15 орон 2012 оны арваннэгдүгээр сард эхэлсэн сайд нарын цуврал хурал, оролцсон орнуудын  тэргүүнүүдийн хооронд хийсэн 30 гаруй хэлэлцээрийн дараа гэрээнд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: www.polit.mn