Б.ДОЛЖИНЖАВ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жоннсон COVID-19-ийн халдвартай хүнтэй харилцсаныхаа дараа өөрийгөө тусгаарласан гэж тус улсын Засгийн газрын хэвлэл өчигдөр мэдээллээ. “Түүний харилцсан хүний шинжилгээнээс халдвар илэрсэн тул Ерөнхий сайд өөрийгөө тусгаарлах шаардлагатай болсон. Тэр тусгаарлалтын дэглэмийг сайн дагаж байгаа. Түүнд ямар нэгэн шинж  тэмдэг илрээгүй. Биеийн байдал нь сайн. “Downing Street”-ээс Засгийн газраа удирдаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэж хэвлэлийн төлөөлөгч нь ярьжээ.

Борис Жоннсон пүрэв гаригийн орой  парламентийн зарим гишүүдтэй уулзсан. Тэдний дунд халдвартай нь тогтоогдсон Ли Андерсон байсан аж.  Өнөөдрийн байдлаар Их Британид 1.3 сая хүн COVID-19-өөр халдварлаж, 51 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж:CNN