З.Батцэцэг

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков RT /Russia Today/-д ярилцлага өгсөн байна. Сэтгүүлч Антон Красовский ярилцлагын үеэр Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд коронавирусын цар тахлын талаар олон асуултад Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны даргаас асууж хариулт авчээ. 

Ярилцлагын эхэнд 8 дугаар сарын 20-нд Томск-Москвагийн онгоцонд бие нь муудсан Алексей Навальныйгийн талаар асуужээ. Түүнийг Омскоос Берлин хүргэхэд “Бүхий л талаар нь тусалж дэмжих” үүргийг Ерөнхийлөгч өгсөн гэдгийг Дмитрий Песков онцолж хэллээ. Түүний хэлснээр ийм үүрэг өгөөгүй бол А.Навальный хил давж чадахгүй байсан байна. Учир нь тэрээр хил давах эрхгүй байжээ. Түүнийг хордсон гэж барууныхны үзэж байгааг Д.Песков талбарлахдаа, ОХУ болсон явдлын учрыг олохыг хүсэж байгаа ч, хэн ч бидэнд туслахгүй байна “Заримдаа өвчтөн өөрөө ч хүсэхгүй байгаа юм шиг санагддаг”. Ер нь бол түүнд энэ талаар хариулт гэхээсээ асуулт их байна гэлээ. 

АНУ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден ялалт байгуулсан талаар Песков тайлбар өгөхөөс татгалзав. Учир нь албан ёсоор сонгуулийн дүн гараагүй байгаатай холбоотой. “Америкийн хэвлэлийхэн биш, Америкчууд өөрсдөө албан ёсоор зарлахыг хүлээж байна”гэлээ. Түүний хэлснээр, өмнө нь Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн (Барак Обама) үед Орос, Америкийн хоорондын харилцаа муудсан нь Орос орныг хүчээ авмагц АНУ-д ашигтай саналыг хүлээн зөвшөөрөхгүй болсонтой холбоотой гэлээ.

Мөн тэрээр Оросын хөрш Армян, Азербайжан, Беларусь улстай холбоотой асуултад хариуллаа. Карабахын зөрчлийн талаар хэлэхдээ, Армян, Азербайжан бидний түүхэн найз нөхөд, дайныг зогсоох ухаантай арга олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Беларусийн талаар Д.Песков хэлэхдээ ОХУ Лукашенко гэж хувь хүнийг дэмжиж байгаа юм биш, ах дүү улсын Ерөнхийлөгчийг дэмжиж байгаа гэжээ. 

Ярилцлагын төгсгөлд цар тахлын талаар яригдлаа. Д.Песков хэлэхдээ эрүүл мэндийн системд асар том ачаалал болж байгаа, бүсийн нутгуудад бол бүр хэт их ачаалалтай байгаа гэдгийг онцолжээ. Түүний хэлснээр В.Путин, С.Собянин шийдвэрээ судалгааны үндсэн дээр тулгуурлан гаргаж байгаа, тэд байнга энэ асуудлыг судалж, вируслогчидтай тогтмол харилцаж байгаа гэв. “Одоо манай вакциныг олон улсын зах зээлд гаргах ажиллагаа явагдаж байгаа”-г дурдав. Гэхдээ Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дараа вакцин хийлгээгүй байна. Учир нь тэрээ коронавирусээр өвдөөд эдгэсэн билээ. Түүний хэлснээр ханиадтай төстэй боловч, толгой өвдөх, бие янгинах нь арай өөр байсан гэж ярьжээ. Д.Песков 7 хоног, эхнэр Татьяна Навка нь 3 хоног өвджээ. Хэзээ энэ бүгд дуусах вэ гэсэн асуултад “Энэ тухай дэлхийд нэг ч хүн хариулж чадахгүй байх аа. Гэхдээ сайн дураараа дархлаажуулалтад хамрагдвал нөхцөл байдал сайжрах байх “гэж хариулсан байна.

Эх сурвалж: www.tatler.ru