Б.ДОЛЖИНЖАВ

 

Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотод үхрийн хөлдөөсөн махны сорьцоос “COVID-19” халдвар илэрсэн талаар тус хотын эрүүл мэндийн байгууллага баасан гаригт мэдээлжээ. Тодруулбал, Бразилаас наймдугаар сарын 7-нд 27 тонн 1006 хайрцаг мах Хятадын зүүн нутгийн Циндао хотын гаальд иржээ. Энэ махыг наймдугаар сарын 17-нд Ухань хот хүлээн авсан ч зах зээлд нийлүүлээгүй байсан аж. Баасан гаригт шинжилгээ хийхэд 200 сорьц, 112 ажилтанд халдвар илрээгүй байна. Гэсэн ч бүтээгдэхүүнийг битүүмжилж, хорио цээр тогтоож, тухайн газарт ариутгал халдваргүйтэл хийж байна. Өмнө нь мөн импортоор Уханьд оруулж ирсэн хөлдөөсөн махнаас халдвар илэрч байсан билээ.

 

Эх сурвалж:China Daily