З.БАТЦЭЦЭГ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроноос “Спутник V” вакцин үйлдвэрлэхэд тусламж хүсэв. Энэ тухай Францын Challenges хэвлэл мэдээлсэн байна. Оросын төрийн тэргүүн 11 сарын 7-нд утсаар ярихдаа, ПарисынПастерийн Хүрээлэнтэй хамтарч ажиллах талаар хөндсөн байна. Макрон эрдэмтэдтэйгээ ярилцах хугацаа хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Оросын тал нэлээн хэдэн долоо хоног хамтарч ажиллах санал тавьж байгаа юм. “Энэ нь тэдний үйлдвэрлэлийн хүчин чадал сул байгааг харуулж байна” гэж Францын хэвлэл үзэж байна. Энэ ярианы тухай 11 сарын 7-нд Кремлийн сайт дээр тавигдаж байсан. The Bell хэвлэлд нийтэлснээр бол Орос он дуустал ард иргэдээ вакцинжуулна гэж дарга нар нь амлаж байгаа ч,үйлдвэрлэл нь хангаж дийлэхгүй байна гэжээ. Гол асуудал нь биореакторт их хэмжээгээр үйлдвэрлэхэд хүчин чадал, тоног төхөөрөмж дутагдаж байгаа юм байна. Энэ тухайгаа 10 сарын сүүлд В.Путин “Тодорхой зарим нэг багаж төхөөрмж дутагдсанаас болоод үйлдвэрлэлд асуудал үүсч байна” гэж хэлж байсан.

 

ОХУ сарын сүүлээр 0,5 мл хэмжээтэй вакцин үйлдвэрлэж эхэлсэн ба Засгийн газар нь вакцины худалдан авалтанд 10 тэрбум рубль бэлдсэн байгаа юм байна. Энэ талаар “Свобода” радио мэдээлжээ. Өнгөрсөн зун Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Саноны төгсгөл гэхэд 30 сая тун дотоодын хэрэгцээндээ гаргана гэж байсан. 10 сарын дунд үед Аж үйлдвэрлэлийн яамны сайд Денис Мантуров энэ боломжгүй гэдгийн Bloomberg-т өгсөн ярилцлагын үеэр хэлжээ. Энэ хугацаанд вакцины туршилтад орж байгаа зарим хүн коронавирусээр өвдсөн гэх мэдээ байгаа юм. Тэдний зарим нь Алтайн хязгаарын эмч нар юм. Бүсийн тусгай штабын мэдэгдсэнээр энэ нь вакцины онцлогтой холбоотой юм. Учир нь уг вакциныг 3 долоо хоногийн зайтай 2 удаа хийдэг. Хоёр тунг хийж байж дархлаа тогтдог. Гэтэл эдгээр хүмүүс эхний тунгаа хийлгээд дараагийн тунгийн хугацааг хүлээж байх үедээ халдвар авчээ. 

 

Эх сурвалж: newsru.com