З.БАТЦЭЦЭГ

Даваа гарагт Pfizer компанийг удирдагч Альберт Бурла коронавирусын эсрэг вакциныг gмерикчуудад үнэгүй хийж магадгүй талаар хэллээ.  The Hill хэвлэлд нийтлэгдсэн видеогоор “Америкчуудад үнэгүй хийнэ гэж би бодож байна” гэж хэлсэн байна. Тэрээр Вашингтонд хангалттай доогуур үнээр нийлүүлнэ гэсэн бөгөөд өөр олон оронд үнэгүй түгээх бодолтой байгаа гэдгээ мэдэгджээ. Даваа гарагт америкийн Pfizer, Германы BioNTech компаниас гаргаж байгаа вакцин нь 90 хувь үр дүнтэй болох нь нотлогдсоныг зарласан юм. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдээнд баяртай байгаагаа дуулгасан. ДЭМБ-ын удирдагч Тедрос Адхан Гебрейесус мөн сайшаасан билээ.

Компаниуд 11 сарын дунд хүртэл вакцины аюулгүй, үр дүнгийн талаар бүх мэдээллийг цуглуулаад АНУ-ын Хүнс, эмийн чанар шалгах албанд шилжүүлэх юм. Вакциныг хэрэглэж болно гэсэн дүгнэлт гарвад энэ огдоо багтаагаад хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнуудаа хамруулах юм.

Эх сурвалж: www.newsru.com