Б.ДОЛЖИНЖАВ

Франц, Австри улсад сүүлийн үед террорист халдлага үйлдэгдэж гэм зэмгүй иргэдийн амь насыг хохироох болсонтой холбогдуулан Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам тус улсад амьдарч буй монголчуудад хандан мэдэгдэл гаргажээ. “Террорист халдлага нь нийтийн тээврийн хэрэгсэл, сүм зэрэг олон хүн цугларсан газар болж байгаа тул Франц улс дахь монгол иргэд олон нийтийн газар онцгой сонор сэрэмжтэй байх, сургууль болон бусад орчинд хүүхдүүдээ төрөл бүрийн эрсдэлтэй нөлөөлөлд автах, хохирохоос урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна” гэж мэдэгдэлд дурджээ. Эрх баригчид террорист халдлагын эсрэг хатуу, эрчимтэй сөрөг арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Тиймээс  дахин халдлага гарах өндөр эрсдэлтэй тул Францын Дотоод хэргийн яам болон бусад байгууллагууд албан ёсоор анхааруулж, өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn