Х.ОЮУНБОЛД

Хойд Солон­госын Ардын дээд чуул­ганаас олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хуулийг баталсан гэж Солонгосын төв телеграфын агентлагаас мэдээлжээ. Мөн бүх хүрээлэн, байгууллага болон иргэд тамхины үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаанд нийгэм,хууль зүйн эрх хяналтыг нэмэгдүүлэх,  тамхи татахыг хориглосон төрийн бодлогын дагуу иргэдийн амьдрал, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл ахуй, соёлын орчинг сайж­руулах зорил­гоор 31 зүйл, заалттай хуу­лиас гадна биелүүлэх ёстой зарим дүрмийг бий болгосон гэв. Шинэ хуулиар театр, кино театр, эмнэлэг,  боловсролын төв, худалдааны газар, ресторан, нийтийн тээвэрт тамхи татвал шийтгэл ногдуулах аж.  Өмнөд Солонгосын хэвлэлд шинэ хууль нь  олон нийтийн газар тамхи татдаг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны анхаарлыг татна гэж бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.6 БААСАН № 215 (6440)