Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Жой Байден өнөөдөр үүрээр танилцуулсан илтгэлийнхээ үеэр энэ баасан гариг гэхэд сонгуульд ялах зөв зам дээр байна гэж итгэж байна. Мөн дагагч, дэмжигчдээсээ бүх саналыг тоолох хүртэл тэвчээртэй байхыг хүсчээ. Тэрээр “Бид маргааш өглөө болтол сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар мэдэхгүй. Доналд Трамп, би ч сонгуульд ялсан хүнийг зарлах ёсгүй. Энэ бол америкчуудын шийдвэр юм. Бид баяртай байх болно” гэв. Делавар мужийн Уилмингтонд Жой Байден Аризона, Минессота мужид ялалт байгуулсан гэж итгэж байна. Харин Мичиган, Висконсин, Жоржиа мужид ялалт байгуулах боломж байгаа гэдэгт итгэж байгаагаа харуулжээ. АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан тэрээр түүнийг дэмжиж саналаа өгсөн хүмүүст талархсанаас гадна итгэлтэй байхыг хүсчээ.

Эх сурвалж: www.polit.mn