АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Бүгд найрамдах намаас одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жо Байдан нар өрсөлдөж байна. Энэ сонгуулиар Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөс гадна америкийн сонгогчид Сенатын танхимын 35 гишүүнийг, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн, 11 муж улс, бүс нутгийн захирагч нарыг, мөн орон нутгийн засаг захиргааны удирдлагыг сонгох юм.
Санал хураалт хамгийн түрүүн эхэлсэн Диксвилл-Нотче гэдэг жижиг хотод Жо Байданы төлөө таван сонгогч саналаа өгсөн бол Трамп нэг ч санал аваагүй байна. Мөн Миллсфилд хотод Трамп 16 санал авсан бол өрсөлдөгч нь тус хотын 5 сонгогчийн саналыг авчээ.
*** *** ***
Эх газрын Хятад дахь хөрөнгийн биржүүдийн арилжаа гол индексүүдийн өсөлтөөр өндөрлөв. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүртгэгдэв Шанхай, Шэньжэний хөрөнгийн биржүүд дээр өсөлтийн байдалтайгаар бүртгэгдэв.
*** *** ***
АНУ-ыг Ерөнхийлөгчийн сонгууль Ираны улс төрийн бодлогыг өөрчлөхгүй тус улсын шашны дээд удирдагч Али Хамени мэдэгдлээ. Тэрээр “Өнөөдөр АНУ-ын сонгууль болж байна. Юу ч болсон тэр нь бидэнд хамаагүй” гэсэн байна. Мөн Хамени “Ираны улс төрийн бодлого хэн нэгэн ирж, эсвэл явахад өөрчлөгдөхгүй” гэдгийг онцолжээ.
Сонгуулийн гол өрсөлдөөн болох магадлалтай хэд хэдэн мужид явуулсан санал асуулгаар Дональд Трамп өрсөлдөгчөө давж гарч ирсэн гэж гэж улс төрийн судалгааны Real Clear Politics сүлжээ мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn