Б.ДОЛЖИНЖАВ

Германы канцлер Ангела Меркель коронавирусын тархалттай тэмцэхийн тулд үндэсний хэмжээнд  ирэх сарын 2-ноос дөрвөн долоо хоногийн турш хөл хорио тогтоож буйгаа мэдэгджээ. Европын бусад оронтой харьцуулахад Германы тохиолдлын тоо бага байсан боловч сүүлийн долоо хоногоос тархалт эрчимтэй нэмэгдсэн нь Берлинийг түгшээж байна.  “Манай эрүүл мэндийн систем энэ сорилтыг давж чадна. Гэхдээ энэ хэвээр үргэлжилбэл хэдхэн долоо хоногийн дотор нийслэлд халдвар хязгаартаа хүрч магадгүй” гэж Меркель ярьжээ.

Хөл хорионы хүрээнд:

1.Сургууль, цэцэрлэгийн хичээл хэвийн үргэлжилнэ.

2.Нэг дор 10-аас олон хүн цуглахгүй.

3.Аялал жуулчлалыг зогсоов.

4. Бар, пабуудыг хааж, зоогийн газрын цагийг хязгаарласан.

5. Шивээс болон массажны газрууд ажиллахгүй юм.

Сүүлийн 24 цагт тус улсад 14 мянган хүн шинээр  халдвар авч, 85 хүн нас баржээ. Ангела Меркель  16 мужийнхаа захирагчтай ирэх сарын 11-д цахим хурал хийж, онцгой дэглэмийг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж:BBC