Х.ОЮУНБОЛД
Лондонд Их Британи, Европын холбооны ирээдүйн харилцааны талаар хэлэлцэх уулзалт өнөөдөр үргэлжилж байна гэж Даунинг Стритээс мэдээллээ. Гэхдээ өнгөрсөн пүрэв гаригт Лондонд дахин эхэлсэн хэлэлцээрийг өчигдөр дуусна гэж таамаглаж байсан аж. Мөн ирэх долоо хоногт Брюссель хотод хэлэлцээрийг хийхээр төлөвлөж байна гэж Европын холбооны эх сурвалжаас эш татан “ВВС” мэдээлжээ.Өнгөрсөн пүрэв гаригт Лондонд ирсэн Европын холбоог төлөөлөн оролцож байгаа Мишель Барнье “Талууд хэлэлцээр хийснээр том хариуцлагыг хуваан үүрч байна” гэж мэдэгдсэн байна. Их Британи, Европын холбоо Лондонг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд тус холбооноос гарсны дараа Брекситийн гэрээний дараа үүссэн нөхцлийн талаар сунжирсан, хэцүү хэлэлцээрийг хийж эхэлсэн юм. Талууд энэ жилийн сүүлээр Брекситийн гэрээний шилжилтийн үе дууссаны дараа ирээдүйд худалдааны гэрээ байгуулахыг зорьж байгаа аж.
Мөн Брекситийн дараа үүссэн нөхцлийн тухай хийсэн худалдааны хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт гацсан. Харин Даунинг Стритээс Европын холбооны баримталж байгаа байр сууринд жаахан ч гэсэн өөрчлөлт ороогүй.Тиймээс хэлэлцээрийг дахин эхлүүлэх шалтгаан байхгүй гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.27 МЯГМАР № 207 (6432)