Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын хамгийн баян хүн, “Самсунг” группын ерөнхийлөгч Ли Кун Хи  өчигдөр Сөүлийн нэг эмнэлэгт нас барсан байна.  78 настай тэрээр  2014 онд зүрхний шигдээстэй болсныхоо дараа олон жил эмнэлэгт хэвтэж байжээ. Компанийн зүгээс “Самсунг электроникс” группын захирал Ли Кун Хи нас барсныг мэдэгдэж байна” гэж мэдээлжээ. Мөн түүнийг “Самсунг электроникс” группыг дэлхийд тэргүүлэгч, шинэлэгч компани болгосон жинхэнэ алсын хараатай нэгэн байсан болохыг онцолсон байна6 “Форбес” сэтгүүлээс 1968 оноос аавынхаа байгуулсан компанид ажиллаж эхэлсэн Ли Кун Хиг 209 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцоолжээ.

Эх сурвалж: www.polit.mn