Х.ОЮУНБОЛД
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг эсэргүүцсэн жагсаал 18 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тель Авив болон Иерусалим хотод өнгөрсөн бямба гаригт болсон жагсаалд 1000 гаруй хүн оролцжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр жагсагчдаас гадна бусад 100 орчим хотод олон хүн жагссан байна. Тэд өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн авлига авсныг нь шүүж байгаа шүүхэд гэм буруугүй гэдгээ батлах хүртэл Бенжамин Нетаньяхуг албан тушаалаасаа огцрохыг хүсчээ. Түүнийг албан тушаалаасаа огцрохыг хүсч байгаа хүмүүс нь COVID 19-ийн улмаас тавьсан хоригийг эсэргүүцэж байгаа санхүүгийн алдагдалд орсон дэлгүүр, рестораны эзэд болон бусад бизнес эрхлэгчид аж. Цагдаагийнхан жагсаалын үеэрТель Авив хотын жагсагчдыг сүрдүүлсэн байж болзошгүй зургаан хүнийг баривчилсан гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Мики Росенфелд мэдэгдсэн байна. Харин Бенжамин Нетаньяху Засгийн газрын хурлын үеэр халдварт өвчний улмаас тавьсан хориог зөрчсөн хүмүүст ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх саналыг тавьжээ. Мөн халдвар авсан тохиолдол буурвал хориог цуцална. Харин нэмэгдвэл тогтоосон хориог эрчимжүүлнэ гэж телевизээр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Эх сурвалж: www.polit.mn