Б.ДОЛЖИНЖАВ
Киргизийн ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 10-нд болно гэж тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Руслан Изреков “Тасс” агенлагт ярьжээ. Энэ сарын 4-нд тус улсад парламентын сонгууль болсны дараа томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөж, ерөнхийлөгч, ерөнхий сайд гэсэн эрх мэдэл бүхий хүмүүс огцорсон билээ. Тухайлбал, ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцорсноо энэ сарын 14-нд зарласан. Одоогоор тус улсын ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн үүргийг Садир Жапаров давхар гүйцэтгэж байна.
Эх сурвалж:Tass