Б.ДОЛЖИНЖАВ
Беларусийн зохицуулах зөвлөлөөс улс төрийн бүх хоригдлыг гэрийн хорионд шилжүүлэх бус бүр мөсөн суллахыг шаардлаа. Зөвлөлийн тэргүүлэгчдийн гишүүн Лилия Власоватай цуг долоон хүний цагдан хорих арга хэмжээг өөрчилж, гэрийн хорионд шилжүүлсэн. Үүнийг зөвлөлийн зүгээс олон нийтийг төөрөгдүүлэх төдий шийдвэр хэмээн үзэж байна.
Тодруулбал, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Үндэсний аюулгүй байдлын хорооны цагдан хорих байранд байгаа ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Виктор Бабарико тэргүүтэй сөрөг хүчний хэд хэдэн гишүүнтэй энэ сарын 10-нд уулзсаны дараа зарим нь суллагдсан билээ. Үүнд улс төр судлаач Юрий Воскресенский болон ПандаДок компанийн ажилтнууд, түүний дотор Минскийн албаны дарга Дмитрий Рабцевич нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. Дараа нь улс төрийн судлаач Виталий Шкляров, өмгөөлөгч Илья Салей, Зохицуулах зөвлөлийн Тэргүүлэгч гишүүн Лилия Власова нарыг гэрийн хорионд шилжүүлсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа наймдугаар сарын 9-нд Беларусьд луйврын сонгуулийг эсэргүүцсэн үндэснийг хамарсан томоохон жагсаал эхэлж, хэдэн сараар үргэлжилж байна.
Эх сурвалж:Tass