Б.ДОЛЖИНЖАВ

Испанид  өчигдөр 16973 хүн тохиолдол бүртгэгдэж, 156 хүн нас баржээ. Тус улсад нэгдүгээр сарын 31-д анхны тохиолдол бүртгэгдснээс хойш нэг сая 5295 хүн COVID-19-ийн  халдвар авч, 34 мянган хүн нас барлаа. Ингэснээр халдварын тоо нэг саяыг давсан  Баруун Европын анхны орон болж байгаа юм. Тиймээс Испани хөл хориогоо чангатгаж, хүүхдүүдийг гэрээс гарахыг хориглосон байна.

Европын орнуудад сүүлийн саруудад халдвар эрчимтэй нэмэгдэж, шинэ хөл хорионы  дэглэмийг хэрэгжүүлж эхлээд байна. Халдвар ийн нэмэгдсэнийг эдийн засгаа сэргээхийн тулд жуулчдыг хүлээн авч эхэлсэнтэй холбоотой хэмээн үзэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ, Энэтхэг, Бразил, Орос, Аргентин, Испани гэсэн зургаан улсад нэг саяаас олон тохиолдол бүртгэгдэж, тархалтаараа тэргүүлж байна.

Эх сурвалж:BBC