Б.ДОЛЖИНЖАВ

“Уулын Карабах бүс нутагт үүссэн мөргөлдөөнд ОХУ хөндлөнгөөс оролцох шаардлагагүй” гэж Арменийн ерөнхийлөгч Армен Саркиссян өчигдөр мэдэгджээ. Тэрээр “Энэ мөргөлдөөнд ОХУ оролцох шаардлагагүй. Арменичууд өөрсдөө газар нутгаа хамгаалж чадна гэдгээ хэдийнэ нотолсон” гэж “France-24” сайтад ярьсан байна. Уулын Карабах бүс нутагт үүссэн энэ мөргөлдөөнийг 1992 оноос ОХУ, Франц, АНУ тэргүүтэй гурван улсын байгуулсан Минск бүлэг зохицуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж:Tass