С.УЯНГА

 Америкчууд П.Трампыг дахиад Цагаан ордонд үлдээх эсэхийг арваннэгдүгээр сарын 3-нд шийдвэрлэнэ. Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийг Ардчилсан намаас нэр дэвшигч Жой Байден эсэргүүцэж байгаа юм. Тэрээр улс төрд 1970 оноос хойш явж ирэхдээ Барак Обамагийн үед дэд ерөнхийлөгч байсныг олон нийт мэднэ. Сонгуулийн өдөр ойртох тусам санал авах байрныхан сонгогчдоос аль нэр дэвшигчийг илүүд үзэж байгааг асууж, ард түмний хандлахыг тодорхойлохыг хичээх болно. Санал асуулгыг тэмдэглэж, сонгуульд хэн ялах талаар юу хэлж болох, юу хэлж чадахгүй байгааг олж тогтоохыг хичээдэг. Тэгвэл үндэсний хэмжээний санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жой Байден 51 хувь, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Д.Трамп 42 хувийн дэмжлэг авчээ.

Эх сурвалж: BBC