Х.ОЮУНБОЛД
Ерөнхийлөгч Доналд Трамп, ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Жой Байден нарын хийх мэтгэлцээний үеэр чанга яригчийг нь унтраах шинэ журам оруулж байгаа талаар АНУ-ын ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг хариуцсан комиссоос мэдээлсэн байна.Тодруулбал, ерөнхийлөгчийн сүүлчийн мэтгэлцээн эхлэхийн өмнө хоёр минутын хугацаа өгөх зорилгоор авч байгаа арга хэмжээ аж. Мэдэгдэлд сонгуульд нэр дэвшигчдийн багийнхан мэтгэлцээнд оролцогчдод тайлбар хийх боломж олгосон журмыг зөвшөөрч байгаагаа энэ долоо хоногт зөвшөөрсөн талаар дурджээ. Түүнээс гадна комиссоос тохиролцсон журмыг биелүүлэх ёстой. Журамд зааснаар зөвхөн үгээ хэлэх нэг нэр дэвшигчийн чанга яригч хоёр минут нээлттэй байх аж. Мөн мэтгэлцээний хэсэг бүрийг тэнцвэржүүлэхийн тулд чөлөөт хэлэлцүүлэг явуулахад зориулна. Энэ үеэр хоёр нэр дэвшигчийн чанга яригч нээлттэй байх гэнэ.Өнгөрсөн сарын 29-нд болсон ерөнхийлөгчийн анхны мэтгэлцээн эмх замбараагүй болсноос гадна оролцогчид хувийн асуудлыг шүүмжилж хэлэлцсэнээр Доналд Трамп, Жой Байдены хооронд өрнөсөн 90 гаруй минут үргэлжилсэн мэтгэлцээн өндөрлөсөн билээ.
Үүний дараа мэтгэлцээнийг зохион байгуулагч комисс дараагийн мэтгэлцээний тайван байдлыг баталгаажуулахын тулд шинэ журам нэмж оруулахыг амласан юм. “НВС” телевизийн сэтгүүлч Кристен Веакер хөтлөх сүүлийн мэтгэлцээн нөгөөдөр 21:00 цагт Теннеси мужийн Нашвилл хотод эхэлнэ. Комиссосс зургаан хэсэгтэй мэтгэлцээнээр “COVID-19”, АНУ-ын иргэд, цаг агаарын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, манлайлал болон АНУ дахь угсаатны асуудлаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.10.21 ЛХАГВА № 203 (6428)