З.БАТЦЭЦЭГ

Жингүйдлийн үед бие засах тийм ч амархан биш. NASA дэлхийн хамгийн үнэтэй сансрын жорлон бүтээв. Зохион бүтээгчдийн хэлснээр анх удаа эмэгтэйчүүдэд тохирох ОО бүтээсэн гэдгийг Германы Stern сэтгүүл мэдээлжээ. Анхны сансрын нисгэгчид бие засахдаа бэлгэвч ашигладаг байжээ. NASA сансрын шинэ  жорлонг зургаан жилийн турш бүтээжээ. Эвтэйхэн суултууртай, сансрын хөлгийг бохирдлоос хамгаалсан энэ жорлонг Марс руу нисэхэд хэрэглэх гэж зохиосон ба наана нь Олон улсын сансрын станцад туршиж үзэж байгаа юм.

Хамгийн үнэтэй шинэ суултуурыг Америкийн сансрын нисгэгч Крисс Крессиди, Оросын Иван Вагнер, Анатолий Иванишин нар хэрэглэх юм. Мэдээж, үүнээс өмнө сансрын хөлөгт суултуур байсан. Гэхдээ шинэ  нь  60 хувь жижиг, 45 хувь хөнгөн. Үндсэн ажиллах зарчим хуучин хэвээрээ гэнэ. Шинэ суултуурыг анх удаа эмэгтэйчүүдэд тохирхоор хийжээ. Хоолойны бүтцийг эмэгтэй хүний анатомд тохируулан өөрчлөн хийсэн гэж зохион бүтээгч Мелисса Маккинли хэлсэн байна. Сансарт станцад ажиллаж байгаа нисгэгчид нэгэн зэрэг ариун цэврийн өрөө ашиглах боломж нь асуудалтай байдаг байна. Эрдэмтэд цаашдаа ч  сансарт ашиглах суултуурыг улам боловсронгуй болгох гэж ажилласаар байна. Ирээдүйд хүндэрсэн ялгадаснаас ус гаргаж авах зорилготой байгаа юм.

Эх сурвалж www.inopressa.ru