З.БАТЦЭЦЭГ

Лхагва гарагт центр “Вектор” коронавирусын эсрэг хоёр дахь вакциныг бүртгэснээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрын гишүүдийн хурлын үеээр хэллээ. Вакциныг “ЭпиВакКорона” нэрээр бүртгэжээ. В.Путин хэлэхдээ “Миний мэдэж байгаагаар Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэн удахгүй гурав дахь вакцин гаргахад бэлэн болж байгаа” гэж гэснийг Интерфакс мэдээлжээ.

“Вектор” төвийн гаргасан вакцины бүртгэлийн дараахь эмнэлзүйн туршилтад 40 мянган сайн дурынхан хамрагдах ба үүний 150 нь жараас дээш насныхан байна гэж Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова хэллээ. “Эхний 60 мянган тун ойрын хугацаанд үйлдвэрлэгдэн,” Вектор” төв эмнэлзүйн туршилтаа эхэлнэ” хэмээн сайд онцолжээ.

Бүртгэлийн дараах эмнэлзүйн туршилт арваннэгдүгээр сард эхэлнэ. “Энэ нь пептидын вакцин. Вирусын пептид уургийн богино хэлтэрхийг зохиомлоор нэгтгэн гарган авсан. Үүнийг нь дархлын систем танин вирусыг саармагжуулах үйлдэлтэй” гэдгийг Татьяна Голикова тайлбарлав. Чумаковын нэрэмжит төвийн вакцин нь бүтэн вирус агуулсан бөгөөд одоо эмнэлзүйн туршилтын үе дээрээ явж байгаа юм.

Эх сурвалж:www.newsru.com