Х.ОЮУНБОЛД

Япон улс БНХАУ-аас Сенкаку арлын орчим Токио, Бээжингийн хооронд маргаан дэгдээд байгаа Зүүн Хятадын тэнгисээс усан онгоцнуудаа татахыг дахин шаарджээ. БНХАУ-ын усан онгоцнууд  одоо хүртэл байсаар байгаа Японы тэнгист энэ сарын 11-нд  орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёр өдөр тэнд байгаа нь их харамсалтай гэж Японы ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Кацунобу Като мэдэгджээ. Түүний хэлснээр “Японы далайн эргийн харуулын албаныхан усан онгоцнуудыг усан хилээс нь гарахыг шаардсан” байна. Мөн Токио, Бээжингийн хооронд тогтсон дипломат шугамаар загасчдад ойртох болон Японы тэнгисээс боломжоороо эрт гарахыг шаардаж буйгаа хүчтэй эсэргүүцэхээ зогсоогоогүй гэж мэдэгдсэн байна. Усан хилийг нь зөрчсөн гэж мэдэгдсэн энэ хоёр усан онгоц нь Японы загас агнуурын онгоц руу дөхөж очихыг оролджээ. Өнгөрсөн долдугаар сард ийм зөрчил гарсан усан онгоц Японы тэнгист 39:23 цаг байсан амжилт бүртгэгдэж байсан аж.

Эх сурвалж www.polit.mn