З.БАТЦЭЦЭГ

Чех улс сүүлийн гурав хоног коронавирусын халдвар авсан тоогоороо рекорд тогтоож байна гэж Reuters агентлаг мэдээлж байна. Чехийн эрүүл мэндийн яамны мэдээлж байгаагаар аравдугаар сарын 9-ний өглөөний байдлаар 5394 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь халдвар авсан хүний тоо 100,000 давлаа гэсэн үг юм. Нас барсан хүний тоо 869 байна. Чехийн Эрүүл мэндийн сайд Роман Прымула  аравдугаар сарын 12-ноос эхлэн соёл урлагийн бүх арга хэмжээг хоёр долоо хоног хориоглохоо мэдэгджээ. Үүнээс гадна төрийн албаныхны ажиллах цагийг богиносгон, фитнес төвүүдийг хааж, сургуулийг хэсэгчлэн цахимаар хичээллүүлэхээр болгож байгаа аж. Аравдугар сарын 5-наас  эхлэн Чехд онцгой байдал зарлаад байгаа юм. Хорио цээрийн дэглэм зөрчвөл арван мянган крон буюу 435 ам.долларын торгууль төлөх юм байна.

Эх сурвалж: www.lenta.ru