З.БАТЦЭЦЭГ

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо  Канадын оршин суугчид коронавирусын эсрэг вакцинд үнэгүй хамрагдана гэж хэлсэн талаар ТАСС агентлаг өчигдөр /2020.10.08/ мэдээллээ. “Манай эрүүл мэндийн тогтолцоо өргөн цар хүрээтэй, тиймээс халдвараас хамгаалах вакциныг канадчууд үнэ төлбөргүй хийлгэнэ” гэж парламентад үг хэлэхдээ Ерөнхий сайд мэдэгджээ. Жастин Трюдо нэмж хэлэхдээ Канадын Засгийн газар AstraZeneca, Sanofi, GSK зэрэг компанитай 300 сая гаруй тун вакцин авах талаар гэрээ хийсэн гэдгийг дурджээ.  Сүүлийн тоогоор бол Канадад 173 мянган хүн өвдсөн ба 145,6 мянган хүн эдгэрсэн байна.

Эх сурвалж: www.gazeta.ru