З.БАТЦЭЦЭГ
Оросын Омск хотын нэгдүгээр эмнэлгийн тасгийн эрхлэгч Александр Сабаев РИА Новости-д ярилцлага өгөхдөө, Алексей Навальный эмнэлэгт хордсон байх боломжгүй гэсэн байна. А.Навальныйг Омскийн гурван баг эмч, Москвагийн их сургуулийн гурван мэргэжилтэн нар эмчилж байжээ. “Хордлогын төв хаалттай горимоор ажилладаг, өвчтөн химийн аюулгүй бүсэд байсан, хөндлөнгийн нөлөөлөл байгаагүй” гэж тасгийн эрхлэгч хэлсэн байна. А.Навальный “Новичок”-той ижил төстэй бодисоор хордсоныг баталсан ба энэ нь хориотой бодисын жагсаалтанд ордоггүй юм байна.
Эх сурвалж: gazeta.ru