Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын дотоодын зах зээл нь  COVID-19 цар тахлын дараа тус улсын эдийн засгийн салбарын гол хүч болох ёстой аж.  АНУ-ын эрсдлийг тооцоолох агентлагийн саяхан гаргасан тайланд Бээжин дижитал дэд бүтэцтэй болохыг зорьж байна гэж бичжээ. Мэргэжилтнүүд  энэ шинэ чиглэл нь  БНХАУ-ын ирээдүйд том хэтийн төлөвийг нээж өгнө гэж үзэж байгаа юм. Харин Олон улсын валютын сангаас БНХАУ энэ жилийн сүүлчээр  эдийн засгийн салбар нь хөгжих цорын ганц улс болно гэж таамаглаж байна. Гэхдээ экспортын зах зээл нь  БНХАУ-ын эдийн засгийн  өсөлтийг бэхжүүлэх зорилготой үүрэг даалгавраа гүйцэтгэхгүй байгаа аж. Харин  тус улсын хөгжиж байгаа эдийн засгийн ихэнх хувийг эзэлдэг  хятадын уламжлалт зах зээлийн бүтээгдэхүүнд  санхүүгийн  ноцтой асуудал тулгараад байна.  Мөн “COVID”-19-ын тархалттай тэмцэхийн тулд авч байгаа арга нь сайн үр дүнд хүрч байгааг харуулж байна гэв. Мөн худалдааны үйл ажиллагаа  дахин сэргэж байгаагаас гадна юанийн ханш чангарч байгаа аж.Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр юанийн ханш 4.5 хувиар өссөн нь 1981 оноос хойш гурван улирал дараалан ихээр өссөн үзүүлэлт юм байна.

Эх сурвалж: www.polit.mn