Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Мелина Трамп нар коронавирусын халдвар авснаа баасан гаригт зарласнаар дэлхий нийт түүний эрүүл мэндэд санаа зовниж эхэлсэн билээ. Гэсэн ч Тармп  эмнэлгээсээ үргэлжлүүлэн ажлаа хийж буй бичлэгээ цацаж, бие нь сайжирч буйгаа зарлаад байгаа юм. Тэгвэл тэрээр өчигдөр эмнэлгээс гарч Вальтер Рийдийн нэрэмжит цэргийн үндэсний эмнэлгийн төвийн гадаа цугласан дэмжигчидтэйгээ машин дотроосоо гараа даллан мэндчилсэн байна. Хэдийгээр тэрээр масктай байсан ч машинд хамт явсан нууц албаны төлөөлөгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, улмаар халдвар тархааж болзошгүй  хэмээн зарим хүн шүүмжилж байна. Тухайлбал, доктор Жеймс Филлипс “Ерөнхийлөгчийн машинд сууж явсан бүх хүнийг 14 хоног тусгаарлах шаардлагатай. Тэд халдвар авч, улмаар амиа алдаж магадгүй. Ерөнхийлөгчийн энэ хариуцлагагүй байдлыг үнэхээр их гайхаж байна. Энэ бол солиорол” гэж твиттертээ бичжээ. Трампын эмч нар эрүүл мэндийн байдлынх  нь талаар ням гаригт мэдээлэл өгөхдөө түүний хүчилтөрөгчийн хэмжээ хоёр дахин буурсан гэдгийг мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:CNN