Б.ДОЛЖИНЖАВ

Цар тахлын улмаас гуравдугаар сараас хилээ хааснаас болж  ОХУ-ын аялал жуулчлалын салбар долоон тэрбум ам.долларын алдагдалд орсон гэж тус улсын Аялал жуулчлалын холбооноос  мэдэгдлээ. Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Андрей Игнатяв “Хилээ хааж гадаадаас жуулчид ирэхээ больсноор манай улсын аялал жуулчлалын салбарын орлого  бараг бүтэн жилээр тасарч, бид хэцүү байдалд орлоо. Учир нь манай улсын аж үйлдвэрийн салбарын орлогын 90 хувийг гадаадын аялагчид бүрдүүлдэг. Тиймээс энэ жилийн сүүлээр гэхэд 8-9 тэрбум ам.долларын алдагдалд орох таамаг гарсан” хэмээн “Interfax” агентлагт ярьжээ.

Эх   сурвалж:The Moscow Times