З.БАТЦЭЦЭГ

Буриадын хамба лам Дамба Аюушийн Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналыг  интернетэд олон нийтийн идэвхтэн Октябрина Ешеева дэвшүүлэв.  Одоо Нобелийн шагналд нэр дэвшүүлж байна. Надад нэг санал байна, гэхдээ зарим нэгэн хүнд таалагдахгүй байж магад. Би хамба лам Дамба Аюушийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх санал гаргаж байна. Хэрвээ түүнийг дэмжвэл Далай ламын дараа Буддын шашинтангуудаас Нобелийн шагнал авсан хоёр дахь хүн болох юм. Түүнийг танилцуулахад амархан байх, мэдээлэл хангалттай байна. Нобелийн зөвлөлд хандаснаа баталгаажуулж хэлэх  зүйл бидэнд байна. Мэдээж дараахь зүйлийг дурдаж болно.  25 жил буриад соёл, хэл, уламжлалыг дахин сэргээж, буриадын уламжлалт мал аж ахуй,  хөдөө тосгодыг дэмжиж, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр буддын шашныг дэлгэрүүлэх, олон улсын харилцаа холбоог бататгах  зэрэг олон зүйлийг дурдаж болно. Тэрээр нэмж хэлэхдээ “Нобелийн шагналд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр орших дэлхий дээр устаж үгүй болж байгаа угсаатан гэдгийг ЮНЕСКОгоос баталсан буриад ард түмэн гэдэг нь давуу тал болно” гэсэн байна. Түүний бодлоор бол энэ нь бүс нутгийн асуудалд анхаарал хандуулах маш том сурталчилгаа болох гэнэ.

Дашрамд хэлэхэд Путины үеийн оросоос өөр нэр дэвших хүн би олж харахгүй байна. Эцэст нь бидний саналыг хүлээж авахгүй байлаа ч,  олон улсын хэмжээний шагналд нэр дэвшүүлэх нь буриад брэндийг сурталчилж, бусад бүсэд нэр хүндийг бататгах ач холбогдолтой. Та нар юу гэж хэлмээр байна? Хугацаа бага байна. Хэрвээ зөвшөөрч байвал багаараа тодорхой бэлтгэл ажил хийх хэрэгтэй (хүсэлт бичих, орчуулах г.м) гэж Октябрина Ешеева нүүр номондаа бичжээ. Олон хүн түүний пост дор дэмжиж байгаагаа бичжээ. “Яагаад болохгүй гэж”, “Сайхан санал байна. Дэмжиж байна”. “ Санал 100% нэг байна. Хурдан бичиг баримтаа бэлдэж хэвлэлээр цацъя”. “Яасан орой санал гаргасан юм бэ? Амжихгүй бол дараа жил дэвшүүлэе. Би шүтэн бишрэгч нь биш гэхдээ Хамба лам буриад хэл, соёлыг дахин сэргээхэд их юм хийж байгаа”  зэргээр цахим орчинд рорн хшн санал бодлоо илэрхийлжээ.

Тодруулга:

Нобелийн шагнал нь олон улсын нэр хүндтэй шагналын нэг ба жил бүр гайхалтай эрдэм шинжилгээний судалгаа, хувьсгалын нээлт, нийгмийн соёл хөгжилд томоохон хувь нэмэр оруулах зэрэгт олгодог байна. Шагналыг хувь хүнд олгодог ба байгууллага авдаггүй (дэлхийн шагналаас бусад нь). Дэлхийн шагналыг хувь хүн, албан болон олон нийтийн байгууллага авч болдог.

Шагналын үндсэн засаг захиргаа Нобелийн төв нь 1900 онд байгуулагдсан Стокгольмд байрладаг. 2019 онд мөнгөн шагнал нь ойролцоогоор 1,1 сая доллар орчим болсон. Хэрвээ шагналтан жилийн дотор мөнгөө авахгүй бол фонддоо үлддэг. Мөнгөн шагналаас гадна диплом, алтан медаль олгодог.

Эх сурвалж: www.polit.mn