Х.ОЮУНБОЛД

 

Холливудын алдарт жүжигчин Кэтрин Зета Жонс, Майкл Дуглас нар гэр бүл гэдгийг хүмүүс мэднэ. Харин тэд хамт амьдраад зогсохгүй төрсөн өдөр нь нэг өдөр болдог аж. Өөрөөр хэлбэл, тэд есдүгээр сарын 25-нд төржээ. Их Британийн жүжигчин Кэтрин Зета Жонс 51, нөхөр АНУ-ын жүжигчин Майкл Дуглас 76 насны төрсөн өдрөө Палма де Маллорка дахь харшдаа тэмдэглэжээ. Хосууд цахим сүлжээгээр бие биедээ хайртайгаа нотолж баяр хүргэж байгаа бичлэгийг тавьсан байна.

Эхлээд жүжигчин Майкл Дуглас эхнэртээ төрсөн өдрөөр нь баяр хүргэсэн бичлэгээ тавьсан аж. Бичлэгт тэдний хамт өнгөрүүлсэн мөчүүд, хуримын өдөр болон хамтдаа аялсан зургууд орсон байна. Мөн “Кэтрин төрсөн өдрийн мэнд хүргэе. Ирээдүй энд байна” гэсэн бичлэгийг 105 мянга гаруй хүн үзэж, коммент бичжээ. Харин хэдэн цагийн дараа Кэтрин Зета Жонс тэдний хар цагаан зургийг тавьсан бичлэгийг цахим орчинд тавьсан байна. Тэрээр “Миний хувьд энэ авьяаслаг хүнтэй нэг өдөр төрнө гэдэг нэр төрийн хэрэг. Билл, Хеатер, Серге, Барбара болон миний хүүхдүүдийн аав, нөхөр Майклдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гэж бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.28 ДАВАА № 187 (6412)