Х.ОЮУНБОЛД
Украйны ерөнхийлөгч Владимир Зеленский НҮБ-ын ерөнхий чуулганд тавьсан илтгэлдээ ОХУ-ын дэмжлэгтэйгээр Киевээс салж 2014 онд тусгаар тогтносон Донбасс мужид энхтайван тогтоох алхмыг хийхийн тулд зэвсэг, зөвшөөрөлгүй хууль бусаар байрлаж байгаа цэргүүдээ татахыг шаардсан байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хилд Украйны газар нутгийн нэгдмэл байдлыг дахин сэргээхийн тулд олон улсын нийгэмлэгийг оролцохыг хүсчээ. Түүнээс гадна НҮБ Украйн дахь дайсагнасан байдлыг зогсооход холбогдох үүргээ гүйцэтгэх ёстой гэж мэдэгджээ. ОХУ нь 2014 онд Крым мужийг өөртөө нэгтгэснээс гадна баруун Европыг нэгтгэхийг дэмжсэнээр 2013 онд Кремлийн ордонтой дотно харилцаатай ерөнхийлөгч Виктор Януковичийг унагаасны хариуд Донбасс мужид өрнөсөн салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжиж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.25 БААСАН № 186 (6411)