Б.ДОЛЖИНЖАВ

Луйврын сонгуулийг дүнг эсэргүүцсэн жагсаал Беларус улсын нисйлэл Минск хотод үргэлжилж байна. Тус улсыг 1994 оноос хойш удирдаж байгаа ерөнхийлөгч Александр Лукашенко 80  хувийн саналаар дахин сонгогдсоныг иргэд эсэргүүцэн наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн жагссан билээ.

Тэгвэл Беларусийн төв хэвлэл Белта “Ерөнхийлөгч Лукашенко албан тушаалаа хүлээн авлаа” гэж өчигдөр зарлалаа.  Үүний дараа Минск хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар  нулимс асгаруулагч ашиглаж, 150 гаруй хүнийг баривчилжээ.  Түүнчлэн АНУ, Герман тэргүүтэй хэд хэдэн улс Лукашенкогийн тангарах өргөх ёслолыг хүлээн  зөвшөөрөхөөс татгалзсан юм. Энэ талаар Вашингтоны төв хэвлэлийн ажилтан “Сонгуулийн үр дүн хуурамч байсан. Тиймээс хууль бусаар сонгогдсон ерөнхийлөгч Александр Лукашенког АНУ хүлээн зөвшөөрөхгүй” гэж ярьжээ. Сүүлийн саруудад цагдаа нар мянга мянган хүнийг баривчилж, хорьсон тухай мэдээлэл цацагдснаар Европын холбоо хориг арга хэмжээ авахаар болсон билээ.

Эх сурвалж:Moscow Times