З.БАТЦЭЦЭГ

-Ойрын хоёр долоо хоногийг тэрээр гэртээ өнгөрүүлнэ-

ОХУ-ын Алтайн хязгаарын амбан сайд Виктор Томенко коронавирусын халдвар авчээ. Энэ мэдээллийг бүс нутгийн засаг захиргааны хэвлэлийн алба  үнэн гэдгийг нь баталлаа. Бүсийн тэргүүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Есдүгээр сарын 22-ноос эхлээд Амбан захирагч гэрээр эмчлүүлэх ба ажлаа зайнаас хийх юм.

Виктор Томенко Засгийн газрын гишүүдтэй болон бүс нутгийн удирдлагуудтай байнгын холбоотой байгаа. Мөн түүний биечлэн оролцох уулзалтууд ойрын 10-14 хоногт түр цуцлагдсан гэж захиргаанаас мэдээлжээ. Үүнтэй холбогдуулаад захирагч оршин суугчдыг өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг халдвараас хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг дагаж мөрдөхийг уриаллаа. Үүнд: Гараа халдваргүйжүүлэх, маскаа зүүх, зайгаа барих багтаж байгаа юм. Зургадугаар сарын сүүлчээр Амбан захирагч бас өөрийгөө тусгаарлаж байсан билээ. Тэр үед түүнтэй тогтмол харилцаж байсан Засгийн газрын хэд хэдэн ажилтан халдвар авсан нь илэрч байсан юм. Хэдхэн хоногийн өмнө есдүгээр сарын 19-нд Виктор Томенко  бүсийн 290 жилийн ойгоор Барнаулын захирагч Вячаслав Франк, Алтайн хууль тогтоох хурлын спикер Александр Романенко, Барнаул хотын зөвлөлийн дарга Галина Буевич нартай уулзалт хийсэн юм. Онолын хувьд тэд бүгд хавьтагчдын тоонд орно гэж кр.ru мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn