Х.ОЮУНБОЛД

 

Египетийн  Аялал жуулчлал, эртний дурсгалын яамнаас Кайр хотоос өмнө зүгт байдаг Саккарагийн  оршуулгын газраас 2500  гаруй жилийн настай 14 шинэ шарил олсон гэж мэдээлсэн байна.  Өнгөрсөн долоо хоногт  тухайн  цаг  үед хамаарагдах 13 шарилыг  олсноор  битүүмжилсэн  модон австай сайн хадгалагдсан шарил нийт  27  болоод байгаа аж. Мөн  хөшөө болон жижиг эд зүйлс олдсон байна. Эрх баригчид энэ нээлтээс илүү нууцыг олж илрүүлэхийн  тулд малтлага хийж  байгааг онцолжээ. Түүнээс гадна хамгийн том байж болох нээлтийн эхний судалгаагаар сайн битүүмжилсэн энэ шарилыг оршуулснаас хойш нээгээгүй болохыг нотолж байна гэв. Мөн мэргэжилтнүүд энэ авснуудаас гадна хажуугийн оршуулгын газар өөр шарил байх боломжтой гэж үзэж байгаа юм  байна. Аялал жуулчлал, эртний дурсгалын яамны сайд Халед Аль Анани эртний Египетийн нийслэл Менфис хотын төв оршуулгын газар байсан гэж итгэж байгаа аж.  Энэ газарт 3000 жилийн турш оршуулах ёслол үйлдэж ирсэн учраас сонирхол татсан археологийн газар болсон  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.22 МЯГМАР № 183 (6408)