Б.ДОЛЖИНЖАВ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас огцорч түүний удирдаж байсан Либерал-Ардчилсан нам даваа гаригт хуралдаж Сайд нарын танхимын дарга Суга Ёшихидэг намын даргаараа сонгожээ. Ингэснээр тэрээр Японы дараагийн Ерөнхий сайд болж байгаа юм. Тиймээс түүний тухай 10 баримтыг хүргэж байна.

  1. Суга Ёшихидэ 2019 оны тавдугаар сарын нэгнээс эхэлсэн Рэйва шинэ эриний анхны ерөнхий сайд болж байна. Тэрээр 1948 оны арванхоёрдугаар сарын 6-нд төрсөн.
  2. Абэ Шинзог 2006-2007 онд Ерөнхий сайд байх үед Суга Дотоод хэргийн сайд,  2012-2020 оныг хүртэл Сайд нарын танхимын даргаар ажилласан.  Мөн  Японы түүхэн дэх хамгийн олон жил Сайд нарын танхимын даргын албыг хашсан улс төрч юм.
  3. Тэрээр  Акита мужийн Юзава хотод гүзээлгэнэ тариалдаг гэр бүлд төржээ. Тэндээ ахлах сургуулиа төгсөөд Япон руу шилжиж Хосэй их сургуульд  хуульчаар бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  4. Их сургуулиа төгсөөд Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж, Либерал-Ардчилсан намын гишүүн Оконоги Хикосабурогийн  нарийн бичгээр 11 жил ажиллажээ.
  5. Түүний улс төрчийн гараа 1987 онд Ёкохама хотын  зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноос эхэлсэн.
  6. 1996 оны бүх нийтийн сонгуулиар Канагава мужийн төлөөлөгчөөр анх сонгогдсоноос хойш 2000, 2003, 2005 онд дахин сонгогдсон.
  7. Ерөнхий сайд Койзуми Жуничирогийн Дотоод хэргийн дэд сайдаар 2005 оны арваннэгдүгээр сард сонгогдож, дараа нь 2006 оноос Шинзо Абэгийн Дотоод хэргийн сайдаар үргэлжлүүлэн ажилласан.
  8. Суга эхнэр, гурван хүүтэй. Түүний эхнэр Марико нь түүний нарийн бичгээр  нь ажиллаж байсан улс төрч Оконоги Хикосабурогийн  дүү юм.
  9. Суга өглөө бүр 40 минут алхаж, өглөө, оройдоо 100  удаа босч, суудаг дадалтай. Энэ дадлыг хэвшүүлээд дөрвөн сарын дотор 14 кг хасчээ.
  10. Тэрээр энэ сарын 14-нд 537 хүний 377-гийн саналыг авч намын даргаар сонгогдсон. Ирэх оны есдүгээр сар хүртэл Ерөнхий сайдаар ажиллах юм.

Эх сурвалж:www.polit.mn