Х.ОЮУНБОЛД

 

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо уржигдар барууны хүчний 37 намтай тохиролцож байгуулсан нэгдмэл гэрээг танилцуулсан байна. Тэрээр арванхоёрдугаар сарын 6-нд болох парламентын сонгууль, хүчин чадлаа дайчлахыг эсэргүүцэж байгаа болон сонгуулийн санал хураалтад оролцохоос татгалзаж байгаагаа илэрхийлжээ. Гэрээнд  ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газарт  олон улсын дарамт үзүүлэх ажиллагааг идэвхжүүлэхийн тулд ажиллаж байгаа улс төрийн энэ байгууллагууд   эв нэгдлийн шинэ  мөрийн хөтөлбөрийг  боловсруулахыг зорьж байна гэж бичсэн байна.  Түүнээс гадна гэрээнд  гарын үсэг зурсан хүмүүс  олон улсын дэмжлэгтэйгээр  ард түмний зөвлөгөөнийг хуралдуулахын тулд эрх чөлөөг хүсч байгаагаа Венесуэлийн иргэдэд илэрхийлэх боломжийг олгох Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийг идэвхжүүлэх шаардлагатай гэж үзжээ.  Мөн Венесуэльд улс төрийн өөрчлөлт хийхэд шаардлагатай дотоодын дарамт учруулах том хөдөлгөөнийг өрнүүлэх нь энэ сөрөг хүчний гол зорилго болох талаар дурдсан байна.  Харин үүнийг нь ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа өрсөлдсөн сөрөг хүчний Энртке Каприлес Радонски Венесуэлийн иргэд санал хураалтын шударга хуулиар чөлөөтэй үгээ хэлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж олгох улс төрийн тодорхой, хэрэгжих боломжтой замыг хайхыг шаарджээ. Тэрээр “Европын холбоог арванхоёрдугаар сарын 6-нд болох сонгуулийн үйл ажиллагаанд олон улсын ажиглагчаар оролцохыг урьсныг  зөвшөөрнө гэж үзэж байна. Мөн сонгуулиар  Венесуэлийн иргэдийн  итгэлийг аврахад чиглэсэн  улс төрийн шинэ үзэгдэл эхэлнэ гэж найдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.9 ЛХАГВА № 174 (6399)