Х.ОЮУНБОЛД
Бидний ихэнх нь пап лам II Хуан Павлог ХХ зууны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэдгийг мэддэг. Тэрээр пап лам байхдаа 10 гаруй оронд айлчилж байжээ. Гэхдээ түүний хувийн машиныг аялал бүрд авч явж чаддаггүй байсан аж. Ийм тохиолдолд түүнийг хүлээн авч байгаа төрийн тэргүүн нар ямар нэгэн машин бэлддэг байжээ. Ингэснээр түүний хийсэн нэгэн айлчлалын үеэр хөлөглөсөн Пажеот 604 лимузиний түүх бичигджээ.
Пап лам 1980 оны зургадугаар сард Нормандад зочлох, Лизьёгийн Санта Терезад хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байжээ. Энэ айлчлалын үеэр тухайн үед Бүгд найрамдах Франц улсын ерөнхийлөгч байсан Жискар Эстен де Валери мэргэжилтэн Хеулиезийн тоноглосон лимузин 604 машиныг Пажеот компаниас хүсчээ. Ингэснээр энэ машиныг өөрчилж тоноглох ажил эхэлсэн байна. Пажеот компани арлын дугаар нь 9500010 Лимузин 604 машиныг агуулахаасаа гаргаж холбогдох өөрчлөлтүүдийг хийлгэхээр Хулиез руу илгээжээ. Гүйдэг дээвэр, дотор талд нь бариул, суудлын оронд ханз зэрэг зүйлийг хийж өөрчилсөн байна. Энэ бүгд нь заншил ёсоор пап ламыг ил явах болон хүмүүстэй мэндлэхэд зориулсан аж. Харин энэ явдалтай холбоотой нэг онигоо байдаг нь 1980 оны зургадугаар сарын 2-нд машин бэлэн болсон ч хөдөлгүүрийг гэрчилгээ байхгүй байжээ. Гэвч эцэст нь түр хугацаагаар дугаар ашиглуулахаар болсон байна. Энэ нь анх удаа Пажеот лимузин 604 загварын машиныг олон нийтэд зориулсан ажиллагаанд замын хөдөлгөөнд оролцсон үйл явдал болжээ. Мөн пап ламыг суулгасан машиныг дагалдан саарал өнгөтэй пажеот 504,604 загварын машинууд оролцжээ.
Харин пап лам II Хуан Паблогийн хийсэн айлчлалын дараа машиныг өмнөх загвар хэлбэрт нь оруулахын тулд дахин Хулиез руу явуулжээ. Мөн пажеотийн бүтцийг сэргээн засч хуучин машин гэж худалдсанаар Марсель руу илгээжээ. Тэнд хэдийгээр хэлбэр нь тааруухан ч америк лимузин болгож дахин өөрчилсөн аж. Пажеот компани энэ тусгай загварын 604 пажеот лимузиныг багсаар цагаан өнгөтэй болгож будан арын хэсэгт телевизийн хуурамч антенн байрлуулжээ. Түүнээс гадна бага зардалтай хуримаа саяхан хийсэн хосуудыг суулгаж яваа гэрэл зураг машинд байсан гэдэг. Гэвч энэ машин нь Шампань Арденне мужийн нэг мухлагт лонх шилэн дунд мартагдан хадгалагдсан байна. Гэхдээ олон хүн 1980 болон 1985 оны хооронд Хулиезийн тоноглосон 124 ширхэг лимузин машиныг хайж байжээ. Худалдан авагч болон зарсан хүн энэ мухлагт үлдэж машиныг харснаас гадна хөдөлгүүр тавин туршин үзэж асааснаар худалдан авчээ. Ингэснээр машиныг дахин сэргээн засварласан газар болох пажеот машины галерей, Италийн Тоскан муж руу авч явжээ. Гэхдээ энэ машины түүхийг Пажеот 604 клубын нэг гишүүн Хулиезийн танхимд энэ машинуудын бичиг баримтыг судлахаар очих хүртэл мэдээгүй байна. Ингэж пап лам 1980 онд Нормандад айлчлахдаа хөлөглөж байсан машиныг таньж мэдэхгүй байснаа олон жилийн дараа мэдэж авчээ. Харин одоо энэ машиныг анхны загвараар нь Италийн Сан Жиминьяно хотын Пажеот машины галерейд хадгалдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.9.1 МЯГМАР № 168 (6393)