Б.ОД

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн коронавирусын халдвар авсан болох нь  өчигдөр тогтоогдсон гэдгийг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээллээ.  Тэднээс гадна,  тэдэндтэй харилцаанд орсон гурван иргэнээс халдвар илэрчээ.  Халдвар авсан иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн  энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг Элчин сайдын яамнаас зөвлөлөө.
Монголчуудын хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт коронавирусын дэгдэлт эрчимтэй нэмэгдсэн хэвээр байгаа тул БНСУ-ын Засгийн газраас гаргасан журмын дагуу бөөгнөрөл үүсгэхгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, хувийн зай барих зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чанд хэрэгжүүлж, эрүүл мэнддээ анхаарахыг Элчин сайдын яамнаас анхааруулж байна. 

Эх  сурвалж:www.polit.mn