Х.ОЮУНБОЛД
ОХУ-ын Засгийн газар ирэх сарын 25-27-нд Сочи хотод болох Гранпри Формула 1 уралдаанд оролцох тамирчдад эх оронд нь нэвтрэхэд шаардагдах визийг нь үнэ төлбөргүй олгоно гэж мэдэгджээ. Энэ тушаалд ерөнхий сайд Михайл Мишустин гарын үсэг зурсан гэж Засгийн газраас гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Уралдааны багийнханд үнэгүй өгөх арга хэмжээний хүчинтэй хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгах юм байна. Мөн энэ нь уралдаанд оролцох нисгэгчид, нэр хүндтэй зочид, сэтгүүлчид, уралдааныг зохион байгуулж байгаа хүмүүст ашигтай аж. Гранпри Формула 1 уралдааныг ОХУ-д өнгөрсөн долдугаар сард болох байсан ч коронавирусын улмаас хугацааг нь хойшлуулсан байна.
Эх сурвалж: www.polit.mn